(+976) 7711-0711

АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭДИЙН БЭЛТГЭЛ

Мал, амьтны бие махбодын биологийн болон гадна орчны физик, механик, химийн нөлөөллөөс арьсанд үүссэн арьс, ширний таваарлаг чанар, үнэлгээг бууруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэрхшээл учруулдаг төрөл бүрийн өөрчлөлтийг арьс ширэн түүхий эдийн гэмтэл гэнэ. Арьс ширэн түүхий эдийн гэмтлийг мал, амьтны амьд үеийн, нядалгааны үеийн, нядалгааны дараах үеийн гэж 3 ангилдаг. Бэлтгэгдэж буй арьс ширний дийлэнх их хэмжээний гэмтэлтэй байгаа нь нэг талаас эцсийн бүтээгдэхүүний үнэ цэнийг бууруулаад зогсохгүй нөгөө талаас боловсруулалтын зардлыг нэмэгдүүлдэг. Малын амьд байхад үүссэн гэмтэл малын үс ноосонд далдлагдаж байдаг учир боловсруулагдаагүй арьсны чанар тодорхойлох үед сайн ажиглагдахгүй, харин арьс, ширний үйлдвэрт боловсруулах явцад илрэн гарч бүтээгдэхүүний чанар, гарцыг бууруулдаг.

Манай улсын арьс ширний чанар нь малыг амьд байх үеэс эхлэн нядалж өвчих, чанарын хамгаалалт хийх, хадгалах, тээвэрлэх үе шат бүрт алдагдаж үнэ цэнэ буурч байна. Малыг эрүүлжүүлэн гуур, шивээ гэх мэт амьдын гэмтлийг багасгах, нядалгааны дараах зүсэлтийн гэмтэл, чанарын хамгаалалтыг стандартын түвшинд хийх нь чанартай бүтээгдэхүүн үндэс суурь болдог учраас онцгой анхаарах шаардлага байна Хэдийгээр малын тоо толгой өсч арьс ширэн түүхий эдийн нөөц нэмэгдэж байгаа хэдий ч үйлдвэрүүд чанартай түүхий эдээр хангагдаж чадахгүй байна.

Эх сурвалж: Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам                                        https://mofa.gov.mn/exp/blog/11/176

2020.09.23

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn