(+976) 7711-0711

МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

ТҮҮХИЙ ЭДИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН   ТАЛААРХИ БОДЛОГЫН ЗОРИЛТУУД 2016-2020 ОН

Монгол улсын урт хугцааны  хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д Xөнгөн үйлдвэрлэлийн урт хугацааны бодлогын чиглэлд “Ноос, ноолуур, арьс ширэн түүхий эдийн бэлтгэл тээвэрлэлт, үндэсний үйлдвэрт тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлж түүхий эдийн санг бий болгоно” гэж заасан.

Мөн 2016-2020 оны МУЗГ-ын мөрийн хөтөлбөр, Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын бичиг баримтууд түүхий эд бэлтгэх, чанарыг  хамгаалах,тээвэрлэх стандарт арга зүй үнэ цэнийн сүлжээг бий болгох, сургалт зохион байгуулах, тордолт хийх төвүүдийг  сумдад байгуулах үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийг байгуулж, кластер  хэлбэрээр уялдуулан хөгжүүлэх гэсэн зорилтуудыг тусгасан байна.

2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл:

4.2.2.хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.

Өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүн:

  • Зорилт 4.5.Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг инновацад тулгуурлан хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлнэ:
  • 5.1.судалгаа, шинжилгээ, шинэ санаа, оюуны бүтээл, брэндэд тулгуурласан, гадаад зах зээлд чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
  • 5.2.бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын тогтолцоог кластерын зарчмаар хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Тогтвортой ХАА

  • 3.7.хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тээвэр, борлуулалтын ложистикийн сүлжээг байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн чанарын хяналт, баталгаажуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.
  • 3.8.хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот зах зээл, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, үнэ цэний сүлжээг хөгжүүлж, эдийн засгийн чадамж, үр өгөөжийг сайжруулна.
  • 3.9.мал, малын гаралтай түүхий эдийг боловсруулах цогцолбор байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.
  • 3.10.жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдэд зориулан санхүүжилтийн шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлж, төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ур чадварыг хөгжүүлэн  өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ гэж тусгажээ.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn