(+976) 7711-0711

ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ТӨСЛИЙН БАЙРШЛААС ҮҮСЭЖ БУЙ ДАВУУ ТАЛУУДЫГ ТА БҮХЭНТЭЙГЭЭ ХУВААЛЦЬЯ

Эмээлтийн хөнгөн үйлвэрийн үйлвэрлэл, технологийн паркийн төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан ХУД-ийн 13-р хороо, Шар хөвийн хоолойд арьс шир, ноос ноолуурын чиглэлийн парк байгуулах чиг үүрэгтэй ажиллаж байна.

Ингээд уншигч та бүхэндээ Эмээлт паркийн байршил бизнес эрхлэгч нарт хэрхэн давуу тал үүсгэж болох талаар өөрийн санал бодлоо хуваалцья.

Орон зайн давуу тал:

Улаанбаатар хотын төвөөс 30 км

Баруун аймгууд чиглэлийн төв замаас 4,6 км

Эмээлт захаас 3 км

ХАА-н биржийн шинэ агуулахаас 8,6 км зайд оршино.

  Ажиллах хүч, хүний нөөцийн давуу тал:

Монгол улсад арьс шир боловсруулах салбарт 2019 оны байдлаар 4350 ажилчин ажилладаг гэсэн судалгаа бий.Төсөл хэрэгжснээр10000 орчим ажлын байр шинээр бий болно. Ийм учраас ажиллах хүчний хамгийн том нөөц болох Улаанбаатар хотын бүсд ажиллах хүч хангалттай мөн төслийн нэгжийн зүгээс ажиллах ажилчдын ая тухтай байдлыг хангах үүднээс төслийн нэгжийн газартай хил залгаа газар ажилчдын орон сууцны газарт анхаарал хандуулан ажиллаж байна.

Түүхийн эдийн төвлөрсөн цэг:

Монгол улсын хэмжээнд малын гаралтай түүхий эд төвлөрдөг ганц бүс бол Эмээлт тосгон орчмын бүс билээ. Бид түүхий эдийн нөөцийн дэргэд шинэ эко паркаа байгуулснаар үйлдвэрлэл эрхлэгчдэд зардлаа хэмнэх мөн сайн чанарын түүхий эдийн нөөцийг бүрдүүлэх тал дээр маш том дэмжлэг болно гэж харж байна.

Эмээлт тосгоны дэд бүтцийн хангамжийг шийдвэрлэх:

Парк баригдснаар сүүлийн жилүүдэд тулгамдаад буй эмээлт тосгоны хөрсний бохирдлыг бууруулах тэр орчмын үйлдвэр аж ахуйн нэгжүүд дэд бүтцийн төвлөрсөн системд холбогдох давуу талтай билээ.

 

Эх сурвалж:

ЭХҮҮТП 2020,09,17

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn