(+976) 7711-0711

Эмээлтийн парк Европын сэргээн босголт хөгжлийн банкны зөвлөхүүдтэй уулзалт хийлээ.

ЕСБХБанк.

Эмээлтийн паркийн удирдлага, инженер техникийн ажилтнууд, паркийн цэвэрлэх байгууламжийн зөвлөх инженер Ч.Батбаяр нар Европын сэргээн босголт хөгжлийн банкны зөвлөхүүдийг хүлээн авч уулзлаа.Тус паркийн 2015-2017 онд хийгдэх бүтээн байгуулалтын төслүүдийг танилцуулсан бөгөөд цэвэрлэх байгууламжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч, харилцан санал солилцлоо.
Паркийн удирдлагууд болон паркийн цэвэрлэх байгууламжийн зөвлөх инженер Ч.Батбаяр нар ирээдүйн цэвэрлэх байгууламжийн технологи, түүний дотор ус цэвэрлэх байгууламж нь  зөвхөн паркийн хэрэгцээг хангахаас гадна ойролцоо суурьшлын бүсэд үйлчлэх тухай, мөн цэвэршүүлсэн усаа дахин ашиглах, тунасан лагийг дахин боловсруулж цахилгаан эрчим хүч гарган авч, өөрийн өртгийг богино хугацаанд нөхөх боломж бүхий технологи нэвтрүүлэхийг хүсч байгаагаа онцоллоо.

Уулзалтанд оролцсон 2 тал судалгааны явцад нягт хамтран ажиллах талаар тохиролцов.

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn