(+976) 7711-0711

” АРЬС ШИР, НООС НООЛУУР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, ХӨГЖИЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн 5 давхрын хурлын зааланд Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн үйлдвэрлэл, Технологийн парк ОНӨТҮГ-ын зохион байгуулж буй “Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төлөв байдал, хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг” зохион байгуулах гэж байна.

Уг хэлэлцүүлэгт УИХ эрхэм гишүүд, Сангийн Яам, ХХААХҮЯ, Дэлхийн Банкны судалгааны баг , Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл Инновацын газар, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Монголын арьс шир, ноос ноолуурын мэргэжлийн холбоод, Хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа хөгжлийн хүрээлэн болон салбарын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцно

Хэлэлцүүлгийн хүрээнд Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн эко паркийн төсөөлөл, ирээдүйд улс эх орны эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл, мөн улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, дэлхийн жишигт нийцсэн импортыг орлох экспортын баримжаатай орчин үеийн парк байгуулах төслийнхөө талаар болон үйлдвэрлэлээс гарсан технологийн саарал усыг дахин ашиглах боломжийн талаар танилцуулна.

Энэхүү төсөл нь ХУД-ийн 13-р хороо, Шар Хөвийн хоолойн 160 га талбайд үйлдвэрүүд, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэлийн парк байгуулан, 8,3 сая арьс шир боловсруулах, 22000 тонн ноос ноолуур угаах,  8300 орчим ажлын байр шинээр болгох   томоохон төсөл юм.

 

Эх сурвалж: ЭХҮҮП

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn