“ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРК” ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАРT ЗАРЛАЖ БУЙ БАРИЛГЫН ИНЖЕНЕР АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА.
АЖЛЫН БАЙР: Барилгын инженер
АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:
Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркын барилга байгууламжийн зураг төсөл,тооцооллыг барилгын норм дүрэм,стандартын дагуу гаргах, угсралтын ажлыг удирдан зохион байгуулах,техникийн нөхцлийн шаардлагыг хангах,хяналт тавих.
ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
- Барилгын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх;
- Англи хэлний ярианы болон бичгийн анхан шат болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
- Зураг төслийн autocad програм дээр ажиллах чадвартай байх;
- Барилгын зураг унших, төсөв хийх чадвартай;
- ХАБ-ийн талаар мэдлэг, мэдээлэлтэй;
- Үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;
- Өөрийгөө илэрхийлэх болон харилцааны соёлтой байх;
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах;
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Компьютерийн хэрэглээний програмыг эзэмшсэн байх;
- Эерэг зөв хандлагатай байх;
- Шинэ санаа дэвшүүлэн ажиллах чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай байх;
- Төлөвлөгөө, тайлан гаргах, бичиг баримт боловсруулах чадвартай;
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ:
- Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
- “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын албан тушаалын сонгон шалгаруулалтанд орох иргэдийн материалыг Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Оранж плаза, Самбуугийн гудамж 707 тоотод ажлын цагт хүлээн авна.
БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ:
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх);
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт;
- Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
- Мэргэшүүлэх, мэргэшсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг /диплом, сертификат/ эх хувийг хуулбарын хамт;
- Өмнөх ажиллаж байсан газрын тодорхойлолт;
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар 70100711,77117011 /ажлын цагаар/ утсаар холбогдож мэдээлэл авч болно.
ЖИЧ: Бүрдүүлэх материалын иж бүрдэл дутуу тохиолдолд хүлээн авахгүйг анхаарна уу.