(+976) 7711-0711

Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк ОНӨТҮГ-ын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил тодорхой үе шаттайгаар хийгдэж эхэллээ.

БНСУ-ын компаниудыг хүлээн авч уулзлаа.

Тус байгууллага нь хөрөнгө оруулалтын чиглэлээр гадаадын болон дотоодын байгууллагуудад хамтран ажиллах санал тавьсны дагуу хамтран ажиллах санал ирүүлсэн компаниудтай харилцан мэдээлэл солилцох, уулзалт зохион байгуулах зэрэг ажлууд үргэлжилж байна.

2015 оны 4-р сарын 6-ны өдөр БНСУ-ын “Бомян И энд Си”ХХК, “Хювис Вотер”ХХК, “Эко Глобал”ХХКомпаниудын хүсэлтийг хүлээн авч танилцах уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд компаниуд өөрсдийн үйл ажиллагаа, цэвэрлэх байгууламж байгуулах, ажлын туршлага, санхүүгийн байдлын тухай дэлгэрэнгүй танилцууллаа. Үүнээс дурдвал ахуйн болон үйлдвэрийн усыг цэвэршүүлэх, цэвэршүүлсэн усаа дахин ашиглах, цэвэрлэсний дараа бий болох лагийг дахин боловсруулах, цэвэрлэх процессийг химийн бодис нэмж ашиглахгүйгээр гүйцэтгэх зэрэг сүүлийн үеийн цэвэршүүлэх технологиудыг танилцууллаа.

Энэхүү уулзалтаар компаниудтай цэвэрлэх байгууламжийн технологийн сонголтын чиглэлд хамтарч ажиллахаар санал солилцлоо.

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn