(+976) 7711-0711

ЯПОНЫ АРД ИРГЭДЭД АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ГАР ХИЙЦИЙН ЦҮНХ ХИЙХ АРГЫГ ЗААЖ, ХИЙСЭН БҮТЭЭЛИЙГ ДЭЛГҮҮРТЭЙ ЗАРЖ ӨГДӨГ ОНЦГОЙ ДЭЛГҮҮР.

Гар хийцийн цүнхийг Японы Сэндай мужийн Кавасакий хотын Мичиноку Морино нуурын цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо байрлах PHEASANT ORIGINAL HANDBAG дэлгүүрт нэгэн өвөрмөц үйл ажиллагаа явуулдаг байна.

Тус дэлгүүр нь арьс ширэн бүтээгдэхүүнээр гар хийцийн жижиг эдлэлүүд зардаг бөгөөд зарж байгаа бүтээгдэхүүн нь тус хотын иргэдийн хийсэн бүтээл юм.

Гар хийцийн цүнх япондоо 1000-5000 иений үнэтэй бөгөөд япондоо маш хямд үнэд тооцогдоно.

Тухайн дэлгүүрт ирж 5 хоногийн  сургалтанд хамрагдаж буй Кавасаки хотын иргэд нь өөрсдийн хүсэлтээр ирж сургалтанд суух бөгөөд сургалт нь үнэ төлбөргүй юм. Харин хийсэн бүтээлийг нь PHEASANT ORIGINAL HANDBAG дэлгүүрт  зарж зарсан үнийн 40 хувийг нь бүтээлийн эзэнд өгч 60 хувийг нь дэлгүүрт авдаг байна.

Тус дэлгүүрийн захирал хэлэхдээ 30 жил арьс ширэн бүтээгдэхүүнээр гар хийцийн эд зүйлс урлахдаа энэ бүтээлийг хэрэглэгчдэд хэрхэн бүтээдэг  талаар ойлголт өгөхийн тулд энэ санаагаа анх олж авсан.

Манай Монголын хөнгөн үйлдвэрлэлийг түүчээлж яваа компани хувь хүний ажлыг  Олон нийтэд таниулах иймэрхүү арга хэмжээ зохион байгуулах нь иргэдийн мэдлэгийг нэмэх болов уу…

 

   

Эх сурвалж:

Японы гар урлалын сайт

2020.07.23

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn