(+976) 7711-0711

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРҮҮД ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙГ ҮНЭХЭЭР ХҮЛЭЭЖ БАЙНА

Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо, түүний гишүүд байгууллагуудын санаачилгаар Үйлдвэр технологийн паркийн ажлын албаны инженер техникийн ажилтнуудыг урьж үйлдвэрүүдийн төлөөлөл болох Мон-Ирээдүй ХХК, Их Эргэлт ХХК болон Булигаар ХК-ийн үйл ажиллагаатай танилцуулж, талууд өмнөх уулзалтуудаар яригдсан ҮТП-т үйлдвэрүүдийг байршуулахад газар хуваарилах асуудлыг үйлдвэрийн орчинд бодитоор мэдрэх боломж олгож, Төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцан уялдааг сайжруулахад түлхэц болсон уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар үйлдвэрүүд өөрсдийн үйлдвэрлэлийн талбайгаа үзүүлж, цаашид өсөн нэмэгдэх ирээдүйн чиг хандлага, хэрэгцээг тайлбарлан парк доторх үйлдвэрийн газрын хүрэлцээг хангалттай байлгахын ач холбогдлыг онцлохын сацуу үйлдвэрлэлийн минимум түвшинг чухалчлан тодорхойлсон ба одоо тулгамдаж буй нийгмийн олон хүндрэлтэй асуудлаас улбаалан Эмээлтийн паркийг тэсэн ядан хүлээж буй хүлээлт, нүүж очих чин хүсэлтэй илэрхийлсэн, үр дүн хүлээлт үүсгэсэн уулзалт боллоо.

Эх сурвалж: ЭХҮҮТП   2020.05.06

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn