(+976) 7711-0711

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцов.

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын дарга Г.Наранбаяр нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаантай уулзаж тус паркийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх асуудлаар санал солилцож хүсэлт гаргалаа. Уулзалтаар паркт байрших үйлдвэрүүдэд газар олгох журам, Арьс ширний үйлдвэрээс гарсан бохир усыг цэвэрлэн үйлдвэрт эргүүлэн ашиглах стандарт боловсруулах, паркийн ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулах, батлуулах зэрэг ажлуудыг Засгийн газрын хурлаар оруулж, тогтоол гаргуулан ажиллахаар боллоо.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn