(+976) 7711-0711

Арьс ширний холбоо, арьс ширний үйлдвэрүүдийн удирдлагуудын уулзалт боллоо.

2020 оны 4-р сарын 29-ний өдөр манай байгууллага Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гишүүд, арьс ширний үйлдвэрийн захирлуудыг  хүлээн авч уулзлаа.

Тухайн уулзалтанд Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Х.Баярсайхан, Дэд захирал Т.Бат-Очир мөн арьс ширний үйлдвэрийн захирлууд хүрэлцэн ирж уулзлаа.

Тухайн уулзалтаар  Монголын арьс ширний тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. Холбооныхон бидний ажлыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж , бүтээн байгууллалт  хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэж ярилцлаа.

Паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор мэргэжлийн холбоог түшиглэсэн ажлын хэсэг байгуулагдан тооцоо судалгааг хийх, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд хамтран оролцох, зэрэг асуудлаар нэгдсэн байр сууринд хүрсэн уулзалт боллоо.

Улаанбаатар хотод арьс ширний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүд бүгд ЭХҮҮТП-д нүүж очиход татгалзахгүй гэсэн байр суурьтай байна.

Эх сурвалж: ЭХҮҮТП  2020.04.30

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn