(+976) 7711-0711

УСТАЙ ХОЛБООТОЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТ

УСТАЙ ХОЛБООТОЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТ

1.Дэлхий дээр ойролцоогоор 1,5 тэр бум хүн ундны цэвэр усны хангамжгүй амьдарч байна.

2. Жил бүр ойролцоогоор 4 сая хүн уснаас шалтгаалах өвчнөөр нас барж байна.

3. Суултуурын усыг нэг удаа татахад ойролцоогоор 8 л ус урсдаг.

4. Дэлхий дээрх нийт ядуу буурай орны иргэдийн тал хувь нь ус болон ариун цэвэр хангалтгүй байдлаас үүдсэн бохирын өвчинд нэрвэгдээд байгаа аж

5. 500 гр кофег боловсруулахад ойролцоогоор 11 л ус ашигладаг.

6. Дэлхий дээрх сургуулиудын тал хувь цэвэр усны хангамжгүй, ариун цэврийн байгууламжгүй байдаг.                                                                                                    7. Амралтын нэг өдрийн сонин хэвлэгдэх цаасыг гаргаж авахад 300 л ус ашигладаг.

8. Дэлхийн усны нийт хэрэглээний 70 хувийг ХАА-н салбарт, 20 хувийг үйлдвэрлэлд ашигладаг аж.

9. Уснаас үүдэлтэй өвчин гарсны улмаас жил бүр 443  сая хичээлийн өдөр завсралдаг.

10. Африк болон Азид ус авахын тулд эмэгтэйчүүд дунджаар 6 км зам туулдаг.

11. Аяга таваг угаагч машин нэг эргэлтэндээ 100 л ус ашигладаг.

12.1 кгбудааг боловсруулах 5000 л хүртлэх ус хэрэглэдэг.

13. Хөгжиж буй орнуудын иргэдийн нийт өвчлөлийн 80 хувь нь уснаас үүссэн байдаг.

14. Цэвэр усны худаг гаргах өртөг хэдэн зуун доллараас эхлээд 40.000 долларт хүрч болно.

15. Усны хангамж тутмагаас 2,6 тэр бум хүн бохир орчинд амьдардаг.

16. Хөгжиж  буй орнуудад  бохир усны 90 хувийг ямарч ариутгалгүй гол мөрөнруу шууд нийлүүлдэг.

17. Гэдэсний халдвэрт өвчний улмаас жил бүр 1,8 сая хүүхэд нас бардаг.

18.18л савласан ус 20кг жин  татдаг.

19. Дэлхий дээрх нийт өвчтөний тал хувь нь уснаас үүсэлтэй өвчнөөр өвдсөн байгаа.

20. Энгийн нэг Америк өрхийн 5 минут шүршүүрт ороход ашигладаг ус нь хөгжиж орны ядуу тосгоны нэг өрхийн өдрийн хэрэглээнээс ч илүү.

21. Дэлхийн 3 хүн тутмын нэг нь цэвэр усны бололцоогүй 1 доллараар амьдарч байгаа бол гурван хүний 2 нь өдөрт 2 доллараар амьдарлаа зогоож байлаг байна.

22. Америк өрхийн усны хэрэглээг Энэтхэг өрхийн хэрэглээтэй харьцуулахад 8 дахин их байлаг.

23. Энэтхэгт 73 сая өдөр ажиллаж олох хөлсийг жил бүр уснаас үүдэн гардаг өвчинд зарцуулж байна.

24. Африкийн хагас цөлжсөн оронд хүүхэд гэдэсний халдварт өвчнөөр үхэх магадлал Европоос 500 дахин их байдаг.

25. Дэлхий дээр нийт 2,5 тэр бум хүн ариун цэврийн шаардлага бүрэн хангаагүй нөхцөлд амьдардаг.

26. Нийт 1,2 тэр бум хүн ариун цэврийн шаардлага огт хангаагүй нөхцөлд амьдарч байна.

27. Африкт жил бүр гэдэсний халдварт өвчнөөр нас барж буй хүний тоо дайнд амь алдаж буй хүмүүсийн тооноос 5-10 дахин их байдаг.

28. Гараа угаах нь гэдэсний халдварт  өвчин тусах магадлалыг 35 хувиар бууруулдаг.

29. Жил бүр дэлхий дээр 60-80 тэрбум долларын өртөг  бүхий савлагдсан цэвэр ус худалдаалагддаг.

30. Хөгжиж буй оронд 1 доллар нэг хүүхдийн жилийн усны хэрэглээг хангаж чадна.

31. Дэлхий дээрх усны зөвхөн 3% нь шууд уухад ашиглах боломжтой.

 

Гараа тогтмол угааж халдварт өвчнөөс сэргийлцгээе.

Эх сурвалж: OLLOO.MN                                      2020.04.08

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn