(+976) 7711-0711

“Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн Үйлдвэрлэл, Технологийн Паркийн төслийн магадлалын шинжилгээ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”-ний гүйцэтгэгчийг сонгох тендерийн зар тавигдлаа

Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн Үйлдвэрлэл, Технологийн Паркийн төслийн магадлалын шинжилгээ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ-ний гүйцэтгэгчийг сонгох  нээлттэй тендер шалгаруулалт

Огноо: 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр

Нэр: Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн Үйлдвэрлэл, Технологийн Паркийн төслийн магадлалын шинжилгээ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг” боловсруулах ТШ-код ЭХҮҮТП/202001002 дугаар тендерийн гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой, тусгай зөвшөөрөл бүхий холбогдох хуулийн этгээдүүдийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлт гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50 000 төгрөгөөр худалдаж авна.

Төлбөрийг Нийслэлийн төрийн сангийн 100 200 051 098 тоот дансанд тушаана.  Дансны нэр ЭХҮҮТПОНӨТҮГ

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тусгай шаардлага:

2 тусгай зөвшөөрөл шаардана.

1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.6.6-д заасан тусгай зөвшөөрөлтэй байх.

2. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журамын

  • ЗТ-9.1 Бүс нутгийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа
  • ЗТ-9.2 Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Хот төлөвлөлтийн суурь судалгаа
  • ЗТ-11.1 Техник, эдийн засгийн үндэслэл /аль нэгийг хангасан байх/

Гадаадын этгээд оролцох эрхтэй.

Тендерт оролцогчдод давуу эрх олгоно. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.1.2 заалт”

Үнэлгээний хороо нь шаардлагатай бол шаардсан мэдээлэл холбогдох гэрээ нь хууль болон тендерийн баримт бичгийн шаардлагад нийцэж буй эсэх талаар тодруулга авах биечлэн танилцах эрхтэй.

Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор гүйцэтгэгчид түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Түншлэгч нь үндсэн компанийн шаардах материалтай ижил материал ирүүлнэ.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 04 дүгээр сарын 06 –ны өдрийн 17:30 цаг хүртэл авч болох бөгөөд 2020 оны 05 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар тендерийн материалыг ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот-15141, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо,
Самбуугийн гудамж, Оранж Плаза, 7-р давхар, 707 тоот.

Холбоо барих ажилтан: Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга М.Нямдаваа

Утас: 88013526  Утас: 7711-7011

И-Мэйл хаяг: Ankhzaya0906@gmail.com

 

Эх сурвалж: ЭХҮҮТП  2020.04.02

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn