(+976) 7711-0711

Хөдөө аж ахуйн салбарт Дэлхийн банкны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Хөдөө аж ахуйн салбарт Дэлхийн банкны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Дэлхийн банкны Ази, Номхон далайг хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Кваква, Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, дэд ерөнхийлөгчийн туслах Май Бо, Санхүүгийн салбарын Ахлах мэргэжилтэн Үллэ Лохмус, Хувийн хэвшлийн салбарын ахлах мэргэжилтэн Д. Жигжидмаа нарын бүрэлдэхүүнтэй Дэлхийн банкны төлөөлөлтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ч.Улаан тэргүүтэй тус яамны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх, Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Я. Эрдэнэсайхан, Хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох, Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батхүү, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл  нар уулзлаа.

Уулзалтын үеэр  хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн ач холбогдол хийгээд Дэлхийн банк болон Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх талаар санал солилцож, цаашид илүү өргөн цар хүрээгээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Дэлхийн банкны зүгээс Хөдөө аж ахуйн салбарыг Монгол Улсын хөгжлийн голлох салбар болохыг тэмдэглээд тус салбарт оруулах Дэлхийн банкны Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн дээр бодлогын дэмжлэг  үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ХХААХҮЯам     2020.01.14

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn