(+976) 7711-0711

Монголын ноос ноолуурын холбоо

Монголын ноос ноолуурын холбоо

Ноос ноолуурын салбарынхан оныхоо ажлаа дүгнэлээ

Монголын ноос ноолуурын холбоо, Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран зохион байгуулсан шинэ жилийн нэгдсэн цэнгүүн 12 дугаар сарын 18-нд Сөүл ресторанд боллоо. Шинэ жилийн цэнгүүнд салбарын удирдлагууд болон ажил хѳдѳлмѳрѳѳрѳѳ шалгарсан 150 шилдэг ажилтнууд оролцов.
-Улирч буй 2019 он манай салбарын хамт олны хувьд амжилт бүтээлээр арвин онцлогтой жил болж өнгөрлөө. Маргаашийн хөгжлийн суурийг тавихад нэг том алхам болсон монгол ноолуураа гадаад зах зээлд таниулах, сурталчлах, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, өндөр чанартайг нь таниулахад чухал үүрэг гүйцэтгэх Монголын хаан ширхэгт тохирлын тэмдгийг Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр бий болгож баталгаажуулалтыг нь хийх болсон. Салбарын татвар хууль эрхзүйн орчныг таатай болгох ажлын хүрээнд НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж НӨАТ-ын давхардлыг байхгүй болголоо. Ноос ноолуурын том, жижиг 200 гаруй үйлдвэрийг хамруулсан судалгаа, аттестатчиллыг амжилттай хийж дуусгав.
Малчны хотоос эцсийн бүтээгдэхүүн хүртэлх өртгийн сүлжээг дэмжих, хөгжүүлэхэд Бэлчээрийн холбоо, олон улсын байгууллага, гишүүн байгууллагынхантайгаа олон ажлуудыг ирэх ондоо хийхээр төлөвлөөд байгаагаа дуулгахад таатай байна” гэж МННХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг шинэ жилийн цэнгүүнийг нээж үгэндээ онцлов.
Ноос ноолуурын салбарынхан бүтээгдэхүүний экспортоо 20 хувь ѳсгѳсѳн амжилтаар 2020 оноо угтаж байна. Мѳн салбарын “Шилдэг нийгмийн хариуцлагатай компани”-аар шалгарсан Гоёл Кашмер ХХК, Натурал Текстайл Группын хамт олон салбарынхантайгаа амжилтаа тэмдэглэлээ.

“Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдэг бүхий ноолуурыг экспортлов.

Ханбогд Кашимер ХХК анхны “Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдэгтэй хялгасыг нь ялгасан ноолуураа 2019 оны 12 сарын 04-ний өдөр Итали улс руу экспортоллоо.

Монгол ноолуур дэлхийд чанар, стандартын өндөр шаардлага хангасан, байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн гэдгийг “Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдэгт баталгаажуулдаг.
Ханбогд Кашимер ХХК нь анхан шатны ноолуур боловсруулах 20 жилийн туршлагатай, 12 аймагт өөрийн түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчтэй ноолуурын салбарын томоохон компаниудын нэг юм.

Ханбогд Кашимер ХХК-ийн хамт олны цаашдын ажил үйлст амжилт хүсье.

Эх сурвалж: Монголын ноос ноолуурын холбоо

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn