(+976) 7711-0711

“UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

“UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.4, 5.2.6, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5.28 болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/507 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “UB ERP” дотоод удирдлагын системийн II шатны хөгжүүлэлтийг хийж, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлээд байна. Энэхүү ажлын хүрээнд “UB ERP” системийн II шатны хөгжүүлэлтээр хийгдсэн нэмэлт сайжруулалт, шинэчлэлтүүдийн талаарх сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Захиргааны 5 дугаар байрны Иргэний хурлын танхимд зохион байгуулж, ННЗБ-ын хүний нөөц болон мэдээллийн технологийн асуудал хариуцсан нийт 128 гаруй албан хаагчдыг хамрууллаа. Мөн сургалтаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1054 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн систем”-ийг ашиглах журмыг танилцуулж, журамд тусгагдсан анхаарах асуудлуудын мэдээллийг хүргэлээ. Тус систем нь хүний нөөцийн удирдлага, албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол, төрийн үйлчилгээ, хяналт удирдлага, цаг бүртгэл, ажлын хэсэг, хурал, уулзалт, үүрэг даалгавар болон бусад дэд системүүдийг агуулсан, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоо, цахим мэдээлэл солилцох урсгалыг шуурхай болгох, нэгдсэн удирдлагаар хангах, хариуцлага, хяналтын тогтолцоог сайжруулах зорилготой дотоод удирдлага, хяналтын суурь систем юм. Хавсралтаар сургалтын танилцуулгыг хавсаргалаа.

НМТГ

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn