Монгол Улсад Хөнгөн үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид, Үндэсний хөгжлийн газар, МХЕГ, ТЕГ, ГЕГ, ЭХҮҮТП-ийн төлөөллүүд оролцсон “Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, салбарт тулгамдаж буй асуудлууд ба гарц шийдэл” хэлэлцүүлэг ХХААХҮЯ-ны хурлын их танхимд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа.
Энэхүү хэлэлцүүлгийн ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан нээж үг хэлсэн бөгөөд “Бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт орон нутгийн хөгжил, урт хугацааны хөгжлийн бодлого 2020-45 он, Арьс ширний салбарт төрөөс баримталж буй бодлого, Арьс ширний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, Инженерийн салбарын шинэчлэлийн бодлого, Арьс ширний үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашигт хийсэн судалгаа, Салбарын хөгжилд төр- шинжлэх ухаан- үйлдвэрлэгч байгууллагын үүрэг, хамтын ажиллагаа”, ЭХҮҮТП-ийн ажлын явц сэдэвт үндсэн илтгэлүүд тавигдаж оролцогсод илтгэлүүдтэй холбоотой санал бодлоо солилцож хэлэлцүүлэгт идэвхтэй оролцов.
Хэлэлцүүлэгээс гарсан шийдвэрийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болох Хөнгөн үйлдвэрийн салбарын улсын зөвлөлгөөнд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn