(+976) 7711-0711

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, түүний орчин шийдэл”сэдвээр төр, хувийн хэвшил гадны хөрөнгө оруулагчдын уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хороо, Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөл, Сангийн Яам, Барилга Хот Байгуултын Яам,Эрчим Хүчний яам,Хүнс,Хөдөө Аж Ахуй,Хөнгөн Үйлдвэрийн Яам, Зам,Тээврийн Хөгжлийн Яам,Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн инновацийн газар, МУИС-ын Хөнгөн үйлвэрийн парк төлөвлөлтийн судлаач,Арьс шир,  ноос ноолуурын холбоо,Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн газар, Мянганы сорилтын корпораци,Бүгд Найрамдах Хятад Ард Улсын /Сино Лайет/ Холдинг, /Си Вай Си Кэй/-ХХК төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний 173 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд паркийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, тулгамдаж буй асуудал түүний орчин шийдэл арга зам,сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn