(+976) 7711-0711

Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг “Эмээлт парк” төслийн ажлын явцтай танилцаж газар дээр нь ажиллаа

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат,  Б.Энх-Амгалан, М.Билэгт, Ногоон хөгжил, аялал жуучлалын яамны дэд сайд Ц.Батбаяр, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Нийслэлийн ногоон хөгжил, агаар бохирдол хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар, Туул голын сав газрын захиргааны удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсэг  2017 оны 04 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотын агаар, хөрс, туул голын бохирдолын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж Харгиа урьдчилсан цэвэрлэх байгууламж үйл ажиллагаатай танилцсаны дараа Хан-Уул дүүргийн 13 хороо, Шар Хөцийн хоолойд шинээр байгуулагдах  “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” төслийн ажлын явцтай газар дээр нь танилцаж ажиллаа.

Уг ажлын хүрээнд “Эмээлт парк”-т тулгамдаж буй асуудлуудаар Өргөдлийн байнгын хорооны ээлжит хуралдаандаар хэлэлцэж Засгийн газарт холбогдох чиглэл, саналыг хүргүүлхээр боллоо.

36

Мэдээлэл бэлтгэсэн:Ч.Батхишиг

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn