(+976) 7711-0711

Паркт байрших хүсэлт ирүүлсэн үйлдвэрүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж эхэллээ.

Тус паркийн зүгээс 2016 оны 10 дугаар сард ажлын хэсэг гарган Арьс, шир боловсруулах 29 үйлдвэрийн удирдлагатай уулзалт зохион байгуулж, паркийн хийсэн ажил болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн билээ.

Паркт нэгдэх, хамтран ажиллах хүсэлтээ 2016 оны 10 дугаар сард гаргасан Монгол улсын анхны үйлдвэрүүдийн нэг “Монгол Шевро” ХК болон 1991 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа “Буурал гол” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тус хоёр үйлдвэр нь арьс ширийг гүйцэд боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба гадаад зах зээлд савхи болон эцсийн бүтээгдэхүүн гаргадаг дотоодын үйлдвэрүүдийг савхиар хангадаг нь паркийн импортыг орлох экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилттой бүрэн нийцэж байгаа юм.

Паркт нэгдэж арьс, шир боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдтэй 2016 оны 12 дугаар сарын 15 дотор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж цаашдын үйлдвэрлэлийн чиглэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар бодит ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байна.

15033705_1195058510588430_622380257_n

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn