“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ нь 2016 оны 3 сараас эхлэн БНХАУ-ын “ЖУНМЭЙ ИНЖЕНЕРИНГ ГРУПП” компаний төлөөлөгчидтэй уулзалт хийж хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсны үндсэн дээр 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “ЖУНМЭЙ ИНЖЕНЕРИНГ ГРУПП МОНГОЛИА ХХК”-тай паркийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтанд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичиг нь 2 талын хамтын ажиллагааны эхлэл болж байгаа бөгөөд цаашид паркад хөрөнгө оруулалт татах ажлыг эхлүүлэх юм.
© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn