Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн, Үйлдвэрлэл Технологийн Парк нь 2016 онд төр хувийн хэвшлийн түншлэлээр дараах дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг концессийн гэрээгээр гүйцэтгэх сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй аж ахуй нэгж албан байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.
Концессын төслүүд:
Дээрх төслүүд нь “барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй бөгөөд тус төслүүдийн хүрээнд концесс эзэмшигч нь боловсруулсан зураг төслийн дагуу өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр дулааны станц, ундны болон технологийн усан хангамжийн эх үүсвэрийг шугамын хамт барьж, концессын гэрээнд заасан нөхцөлийн дагуу өмчилж ашиглах бөгөөд концессын гэрээ дуусгавар болоход Нийслэлийн өмчид шилжүүлнэ.
Концесс олгох гэрээ байгуулах аж ахуй нэгж албан байгууллагууд нь холбогдох тусгай зөвшөөрөлтэй, олон улсын байгууллагатай хамтран ажилласан туршлагатай, тухайн чиглэлийн технологийн өндөр мэдлэг, мэдээлэлтэй эсвэл түүнийг нэвтрүүлсэн туршлагатай байх шаардлагатай.
Хамтран ажиллах саналыг албан бичгээр 2016 оны 8-р сарын 20-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.
Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн, Үйлдвэрлэл Технологийн Парк ОНӨТҮГ
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Нисора цамхаг 4-н давхар 404 тоот
Утас: 88100711, 99050237,70100711
© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn