(+976) 7711-0711

“ДАНШИГ НААДАМ- ХҮРЭЭ ЦАМ 2016” БОЛНО / Мэдээлэл боловсруулсан: Хөрөнгө оруулалтын төлөвлөлт хариуцсан эдийн засагч М.Жавхланчимэг/

Улаанбаатар хотыг бүс нутгийн баялал жуулчлалын бүс болгох зорилго бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин, соёлын арга хэмжээг энэ оны наймдугаар сарын 06-07-нд “Монгол наадам” цогцолборт зохион байгуулах болжээ.

1922 оноос хойш тэмдэглээгүй “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын арга хэмжээг өнгөрсөн онд буюу Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан сэргээсэн билээ. НЗДТГ-аас уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Даншиг наадмын үеэр  Мөн наадамд зориулан Хүрээ цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэхээс гадна Буддын шашны бүх хийдийн лам нар Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдах юм байна.

Наадмын хөтөлбөрт 300 гаруй уран нугараач оролцсон “Уул усны домог” уран нугаралтын фестиваль, “Эвлэх уянга буюу ер бусын эрчим” этник музиклийг Чингисийн талбайд тоглох болжээ.

Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг Хүй долоон худагт нээхээс гадна Улаанбаатар хотын шилдэг гар урлал, урлаачдын үзэсгэлэн зохион байгуулах зэрэг сонирхолтой арга хэжмээнүүд багтжээ.

Наадмын өдрүүдэд “Монгол наадам” цогцолборт хүчит бөхийн бариллдаан, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох бөгөөд аймгуудын дунд урлагийн шилдэг үзүүлбэр, хамгийн амттай айраг шалгаруулах уралдаан зарлах  юм байна. Түүнчлэн лам нарын дунд ном хаялцах, унзад, голч, балин, тосон урлалын тэмцээн болно.

Даншиг наадмын үеэр Улаанбаатар хотноо “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”болох тул үндэсний өв соёлоо олон улсад сурталчилан таниулах томоохон боломж бүрдэнэ гэдгийн НЗДТГ-ын дарга Е.Гэрэлчулуун хэллээ.

 

“Даншиг наадам-Хүрээ цам”-ын хөтөлбөр
Наймдугаар сарын 7-ны өдөр
09.00-15.00 Хүрээ жахар цамын хурал хурна. Дотоод цам харайна Гандантэгчинлэн хийдэд
Наймдугаар сарын 8-ны өдөр
06.00-08.00 “Даншиг наадам-Хүрээ цам”-д оролцох лам нар нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж ном айлдана /Итгэл, Ганданлхавжаа, Даллага, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Цагаан Дарь-Эх, Ногоон Дарь эх, Шашин дэлгэрэхийн ерөөл, Жанлавцогзол/ Чингисийн талбайд
09.00-20.00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Хүй долоо худагт
09.00-11.00 Азарганы үзэсгэлэн Хүй долоо худагт
11.00 “Даншиг наадам-Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа Хүй долоо худагт, цамын талбайд
11:10-11:25 Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
11:25-11:35 Өндөр гэгээний дүрийг зална /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
11.35-11:45 Мандал өргөнө Хүй долоо худагт, цамын талбайд
11:45-13:00 Очирваани шүтээний тахилга /тусгай хөтөлбөрөөр/
13:00-14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Хүй долоо худагт, цамын талбайд
13.00-16.00 Үндэсний сурын харвааны эхэн өрөг Хүй долоо худагт, сурын талбайд
13.10-14.00 Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
14.00-15.00 Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
13.00-15.00 Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
14.00-16.20 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоо худагт
15.00-16.30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Хүй долоо худагт, бөхийн талбайд
16.30-18.00 Үндэсний сурын харвааны дунд өрөг Хүй долоо худагт, сурын талбайд
17.00-18.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Хүй долоо худагт, бөхийн талбайд
18.00-20.00 Наадамчин олонд зориулсан аймгуудын шилдэг урлагийн тоглолт Хүй долоо худагт, цамын талбайд
20:00-21:30 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын ”Colors of Mongolia” тоглолт/ Хүй долоон худагт, цамын талбайд
Наймдугаар сарын 9-ний өдөр
08.00-20.00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Хүй долоо худагт
08.00-08.30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол/тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
08.00-08.30 Суудал барих Хүй долоо худагт, цамын талбайд
08.30-09.00 Маани татах /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
09.00-15.00 Цам харайх /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
09.00-12.00 Их насны морьдын уралдаан Хүй долоо худагт
10.00-13.00 Жороо морьдын уралдаан Хүй долоо худагт
12.00-14.00 Үндэсний сурын харвааны адаг өрөг Хүй долоо худагт, сурын талбайд
15.00-16.00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Хүй долоо худагт, бөхийн талбайд
15.00-15.30 Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц шинээр үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Даншигийн цолны болзол хангасан сур харваачдад Даншигийн цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Хүй долоо худагт, сурын талбайд
16.20-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа Хүй долоо худагт, бөхийн талбайд
17.20-18.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Хүй долоо худагт, бөхийн талбайд
18.00-18.20 Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц шинээр Даншигийн начин цол олгож, үнэмлэх гардуулна Хүй долоо худагт, бөхийн талбайд
18.20-18.40 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Хүй долоо худагт, бөхийн талбайд
18.30-19.00 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Хүй долоо худагт
19.00-19.20 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Хүй долоо худагт, бөхийн талбайд
19.30-20.00 Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
20.00-20.20 Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц шинээр Даншигийн арслан, заан цол олгож, үнэмлэх гардуулна Хүй долоо худагт, цамын талбайд
20.20 “Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа Хүй долоо худагт, цамын талбайд

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn