(+976) 7711-0711

Эмээлтийн паркт 24 сая евро олгохоор болжээ

13453251_1349470615069153_957781610_o

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь “Аж үйлдвэрийн паркууд” сэдэвт форумыг Аж үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Европын сэргээн босголтын банкнартай  хамтран зохион байгуулав. Форумын үеэр Эмээлтийн хөнгөнүйлдвэрийн  үйлдвэрлэл технологийн парк, Налайх  дүүргийн барилгын материал үйлдвэрлэл технологийн парк, Налайх дүүргийн барилгын материалын худалдааны төв, Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн ложистик төв байгуулах төсөл, Эко парк зэрэг төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар танилцуулж, Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистик төв, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллах тухай санамж бичгүүдэд гарын үсэг зурав. Мөн Европын Сэргээн Босголтын банк аж үйлдвэрийн паркуудын талаар дэлхийн туршлагаас танилцуулж Эмээлтийн үйлдвэр технологийн паркийн цэвэрлэх байгууламжид 24 сая еврогийн зээл олгохоо мэдэгдэв.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn