Титмийн зар

Eng
>

  Монгол Улс, нүүдэлчин ард түмэн бидний хөгжлийн нэгэн хөшүүрэг яахын аргагүй хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар юм. Мал аж ахуйтай үндэстний хувьд малын түүхий эдээр өрх бүр үйлдвэржилт явуулдаг энэ салбар төрийн оролцоо дэмжлэгтэйгээр хөгжих давуу тал гэж харж байна.

Гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих оюуны багтаамж өндөртэй технологийг хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, дэлхийн зах зээлд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эмээлтийн хөнгөн үйлдвэр, үйлдвэрлэл технологийн парк”-ийг бүтээн байгуулах их үүргийг хүлээн ажиллаж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг бий болгосноор үйлдвэрлэлийн ажилтнууд нийтдээ 8292 орчим ажлын байрыг шинээр бий болгож, тухайн бүс нутгийн эдийн засгийн орчныг сайжруулах ач холбогдолтой юм.

Манай байгууллага олон чухал ажлыг богино хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд бүтээн байгуулалт бүрийг та бүхэнтэй нягт уялдаж, зөвлөлдөж, шийдвэрлэж явна гэдгийг хэлэхэд таатай байна.

 

Хүндэтгэн мэндчилсэн: Ц.Байгалмаа