Титмийн зар

Eng

ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК” ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР                                                        2016.02.01

 

Нэг. Сонгон шалгаруулалтын бүртгэл

  • Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
  • “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтанд орох иргэдийн материалыгНийслэлийн Засаг захиргааны (хуучнаар Улаанбаатар банкны шилэн барилга) IV байрны 5-р давхарын 506 тоотод  2016 оны  02 дугаар  сарын  05-ны өдрийг хүртэл 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

Хоёр.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

  • Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг  хуулбарын хамт;

 

Гурав. Сонгон шалгаруулах хуваарь

  • Сонгон шалгаруулах комисс зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг   тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.
  • Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдийн нэрс болон ярилцлага хийх газар, хуваарийг 2016 оны 02  дугаар  сарын 08-ний өдрийн 14.00 цагт “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын emeeltpark.mn гэсэн цахим хуудсаар мэдээлэх болно. /Ярилцлаганд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ./

 

Дөрөв. Мэдээлэл лавлагаа

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргын 99074622 /ажлын цагаар/ дугаарын утсаар холбогдож лавлагаа авч  болно.

Тав.Тавигдах шаардлага 

Доорх холбоосоор татаж авна уу.

татах

СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС

 

Сэтгэгдэл бичих