Титмийн зар

Eng
>

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2016 оны 01 дугаар сарын 19-ны өдөр

 

          Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсөл /холбоо хангамж, цахилгаан хангамж, технологийн уурын шугам, усан хангамж ариутгах татуурга, хонгилын систем/”-ийн зөвлөх үйлчилгээний /ЭХҮҮТП-2016.02/ дугаартай тендерт оролцогчдыг санал ирүүлэхийг урьж байна.

 

  1. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50 000 төгрөгөөр худалдаж авна.
  2. Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банк 200051098 тоот дансанд тушаана.
  3. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
  4. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

 

  • Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар / нотариатаар баталгаажуулсан /Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримтын хамт /гэрээ, акт/
  • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын туршлага, ур чадварын мэдээлэл, мэргэжлийн дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн НДШ төлөлтийн болон ажил эрхлэлтийн хөдөлгөөний тухай мэдээллийг багтаасан хуулбарыг тус тус нотариатаар баталгаажуулсан байх. Мөн тушаал, хөдөлмөрын гэрээний хамт нотариатаар баталгаажуулсан байх
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Аудитаар баталгаажуулсан 2013, 2014, 2015 оны  жилийн эцсийн санхүүгийн тайлан,  2013, 2014, 2015  онуудын нийгмийн даатгалын тайлан- НД 7, НД 8, 2013, 2014, 2015 оны татварын суутган (1)(2) тайланг тус тус нотариатаар баталгаажуулсан.
  • Нийгмийн даатгалын байгууллагын болон татварын байгууллагын тодорхойлолт.
  • Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Түншлэгч нь үндсэн компаний шаардах материалтай ижил материал ирүүлнэ.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: [Шаардлагатай]

5.Барилга хот байгуулалтын Яамнаас олгодог:

  • 1.2.5 Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам   сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл(10 кВ хүртэл ),дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл,  хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл,орон сууц, олон нийт, үйлдвэрийн  барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл  /КИП/, автоматикийн зураг төсөл
  • 1.3.1 Дулааны шугам гол сүлжээ,түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг төсөл
  • 1.3.2 Усан хангамж,ариутгах татуургын гол шугам сүлжээ,түүнтэй холбогдох барилга,байгууламжийн технологийн ажлын зураг
  • 1.3.3 Цахилгаан дамжуулах гол шугам,түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг төсөл /35 кв хүртэл/
  • 1.2.2 1-16 давхар барилга байгууламжийн барилга архитехтүр,орчны ерөнхий төлөвлөгөө,тохижилт,өндөржилт,барилга бүтээцийн зураг төсөл,Барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ,АГТ,ҮЗБТ),Барилга байгууламжийн тоног төхөөрөмж,инженерийн байгууламж (резервүар,бункер,силос,цамхаг,яндан,антенна гэх мэт)-ийн зураг төсөл,барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ,АГТ,ҮЗБТ)
  • 1.5.1 Технөлөгийн зураг төсөл /эрчим хүчний байгууламж,хөнгөн ба хүнд үйлдвэр,уул уурхайн технологи/                                                                                                                                                                                      /тусгай зөвшөөрлүүдийг нотариатаар баталгаажуулсан байх/

Тендерийн хамт 5,752,000 /таван сая долоон зуун тавин хоёр мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.                                                                   

Тендерийг 2016 оны 02 дугаар сарын 18–ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба тендерийн нээлтэд оролцох хүсэлттэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 02 дугаар сарын 18–ны өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй                                                                                                                   

Дотоодын давуу эрх тооцохгүй                                                                                                           

Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ.

Хаяг: Чингэлтэй дүүрэг 4-р хороо Нийслэлийн Засаг захиргааны

4 дүгээр байр 5 давхар 506 тоот өрөө

утас: 7010-0711, 88749417

Сэтгэгдэл бичих