Титмийн зар

Eng

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2016 оны 01 дугаар сарын 19-ны өдөр

Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн   “Авто замын зураг төсөл /18,38 км/ хийх ” Зөвлөх үйлчилгээний /ЭХҮҮТП-2016.01/ дугаартай тендерт оролцогчдыг санал ирүүлэхийг урьж байна.

1. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50 000 төгрөгөөр худалдаж авна.

2.Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банк 200051098 тоот дансанд тушаана.

3.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

4.Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

  • Байгууллагын гэрчилгээний хуулбар, Байгууллагын ерөнхий танилцуулга, / нотариатаар баталгаажуулсан /
  • 2014,2015 оны ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримтын хамт /гэрээ, акт/
  • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага, мэргэжлийн дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн НДШ төлөлтийн болон ажил эрхлэлтийн хөдөлгөөний тухай мэдээлэлийг багтаасан хуулбар / нотариатаар баталгаажуулсан /
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл
  • 2014,2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан /Аудитаар   баталгаажуулсан/
  • 2014,2015 оны нийгмийн даатгалын тайлан-НД7,НД8 / нотариатаар баталгаажуулсан/
  • 2014,2015 оны татварын суутган тайлан (1)(2)
  • Татварын байгууллагын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт
  • Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно Түншлэгч нь үндсэн компаний шаардах материалтай ижил материал ирүүлнэ.
  1. Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: [Шаардлагатай]

Зам,Тээврийн  Яамнаас олгодог:

2.3 Хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах

Барилга хот байгуулалтын Яамнаас олгодог:

1.2.5 Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (10 кВ хүртэл ) Дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл,  хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл Орон сууц, олон нийт, үйлдвэрийн  барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл  /КИП/, автоматикийн зураг төсөл /тусгай зөвшөөрлүүдийг нотариатаар баталгаажуулсан байх/

Тендерийн хамт 2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.

 Тендерийг 2016 оны 02 дугаар сарын 18–ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба тендерийн нээлтэд оролцох хүсэлттэй тендерт  оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 02 дугаар сарын 18–ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Хаяг : Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр 5 давхар 506 тоот өрөө   Утас : 70100711 , 86124443

Гадаадын этгээд оролцохгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй

Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ.

 

Сэтгэгдэл бичих