Титмийн зар

Eng
>

2016.01.08

Нэг. Сонгон шалгаруулалтын бүртгэл
 Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
 “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтанд орох иргэдийн материалыг Нийслэлийн Засаг захиргааны (хуучнаар Улаанбаатар банкны шилэн барилга) IV байрны 5-р давхарын 506 тоотод 2016 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийг хүртэл 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.
Хоёр. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ
• Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт;
• Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
• Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;

Гурав. Сонгон шалгаруулах хуваарь
 Сонгон шалгаруулах комисс зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.
 Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдийн нэрс болон ярилцлага хийх газар, хуваарийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 14.00 цагт “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын www.emeeltpark.mn гэсэн цахим хуудсаар мэдээлэх болно. /Ярилцлаганд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ./

Дөрөв. Мэдээлэл лавлагаа
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргын 99074622 /ажлын цагаар/ дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС

Сэтгэгдэл бичих