Титмийн зар

Eng
>

Хөнгөн үйлдвэрийн парк байгуулах ажил он дамжин цаасан дээр бичигдэж, яригдаж ирсэн ажил нь биелэлээ олж “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” өнөөдөр Хан-Уул дүүргийн 13-р хорооны Шар хөцийн хоолойн газар дээр Барилга угсралтын үеийн цахилгаан хангамжийн ажил /6кВ, ЦДАШ 2*800кВа бүхий ХТП/ бүтээн байгуулалтын ажлын нээлт 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр боллоо.

Энэхүү ажлын нээлтээр паркт түшиглэсэн суурьшлын бүс бий болж, 10000 гаруй ажлын байр бий болох боломж, төр болон хувийн хэвшлүүдэд ашигтай экспортын баримжаатай хөнгөн үйлдвэрийн нэгдлийг бий болгох зорилтын эхлэл тавигдлаа.

Тус нээлтэнд Нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дэд дарга Дондогдорж, паркийн дарга М.Гончигжав, “Мегадэнки” ХХК-ний ерөнхий захирал Оюунтулга, Хан-Уул дүүргийн 13-р хорооны Засаг дарга Э.Бүрэнтөгс, тус Хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Энхтайван, Сонгино Хайрхан дүүргийн 32-р хорооны Засаг Дарга Г.Мөнхтулга, тус тус хороодуудын хэсгийн ахлагч нар болон иргэд оролцлоо.1618

Сэтгэгдэл бичих