Титмийн зар

Eng

Удирдах зөвлөлийн хоёрдугаар хурал

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын Удирдах Зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 8 дугаар сарын 25-ны өдөр Хангарьд ордонд боллоо.

Удирдах зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Удирдах зөвлөлийн дарга Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Б.Энх-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Хөдөө, аж ахуйн биржийн Захиргааны албаны захирал Д.Батжаргал, Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Паркийн дарга, Удирдах Зөвлөлийн Нарийн бичгийн дарга М.Гончигжав нар оролцлоо.

Удирдах зөвлөлийн хуралдаанд дараах гурван асуудлыг хэлэлцлээ.

1. Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний танилцуулга

“GBS” ХХКомпаний төлөөлөгч П.Хишигжаргал

2. Эмээлтийн паркийн төслийг санхүүжүүлэх хувилбарууд

ЭХҮҮТП-ийн Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Т.Цэцэгжаргал

3. Нийслэлийн 2015 оны төсвийн тодотголд оруулах санал

ЭХҮҮТП-ийн нягтлан бодогч Г.Батням нар тус тус танилцууллаа.

Тус гурван асуудлаас Нийслэлийн болон улсын 2015 оны төсвийн тодотголд санал тусгуулах тухай тогтоол гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл бичих