Титмийн зар

Eng

IMG_0534 “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын Удирдах Зөвлөлийн анхдугаар хурал 8-р сарын 3-ны өдөр Хангарьд ордонд боллоо.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 120 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Б.Энх-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга С.Балжинням, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн, Хөдөө, аж ахуйн биржийн Захиргааны албаны захирал Д.Батжаргал, Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан нарыг Паркийн удирдах зөвлөлийн гишүүнээр баталсан юм.

Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Б.Энх-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн, Хөдөө, аж ахуйн биржийн Захиргааны албаны захирал Д.Батжаргал, Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Паркийн дарга М.Гончигжав нар оролцлоо.

Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Удирдах зөвлөлийн даргаар  Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнийг, Нарийн бичгийн даргаар Паркийн дарга М.Гончигжав нарыг санал нэгтэйгээр баталж, сонголоо.

Тус паркийн дарга М.Гончигжав нь 2014, 2015 оны нэгдүгээр хагас жил хүртэлх  ажлын явцыг танилцууллаа.

Дараагийн хурлаар Цэвэрлэх байгууламж, зөвлөх баг байгуулах, хөрөнгө оруулалтын боломжууд, Нийслэлийн 2015 оны төсвийн тодотголын санал хүргүүлэх гэсэн асуудлуудыг бэлтгэн танилцуулах үүрэг өглөө.

Сэтгэгдэл бичих