Титмийн зар

Eng
>

Арьс ширний үйлдвэрлэл салбар нь Хөнгөн үйлдвэрийн томоохон салбарын нэг бөгөөд Монгол орны 21 аймаг 330 суманд бэлтгэж буй 10-11сая арьс шир бэлтгэж , үүний 30%-г үндэсний үйлдвэрлэгчид өөрийн хөрөнгөөр худалдан авч 10%-г гүн, 80%-ыг хагас боловсруулж, 75% нь хагас болон анхан шатны боловсруулалт хийгдэн БНХАУ руу экспортолж байна.

Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн туйлын зорилго нь байгальд ээлтэй технологиор анхан шатны боловсруултаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оршино.

Түүхий эдийн бэлтгэлийн системийг боловсронгуй болгож дамжлага бүрт үүрэг хариуцлагыг тодорхой болгосноор үр ашигтай ажиллах боломж бүрдэнэ.

Тухайлбал мал маллагаа, мал нядалгааны арга ажиллагааг технологийн дагуу явуулах, малчид түүхий эдийн чанарыг алдагдуулахгүй үйлдвэрт хүргэх сүлжээнд холбогдох зэрэг болно.

Бүс буюу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 32. Сонгино-Хайрхан дүүрэгт 2,  Дархан-Уул аймагт 2 Өнөөдөр төвийн тус тусын үйл ажиллагаа явуулж байна.

Арьс ширний үйлдвэрүүдийг шинэ суурьшилийн Хөнгөн үйлдвэрийн Парк руу нүүлгэх, дэд бүтэцийг байгуулах, хөрөнгө оруулагчийг дэмжих, түүхий эдийн бэлтгэлийг боловсронгуй болгох, гадаад дотоодын зах зээл дээр бүтээгдэхүүн экспорлох боломжийг судлах, хүний нөөцийг бэхжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, туршлага солилцох зэргийг Төрийн ба Төрийн бус байгууллагууд болох Мал эмнэлэг, стандарт, мэргэжлийн хяналт, худалдаа үйлчилгээ, тээвэр зэрэг бусад чиглэл хариуцсан байгуулагуудтай харилцан уялдаатай ажиллах шаардлагатай болж байна.

Монгол Улсын засгийн газар болон Нийслэлийн Иргэдийн хурлаас санаачилан дотоодын арьс шир, ноос ноолуур боловсуулах үйлдвэрүүдийг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын үйл ажиллагаатай нийцүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэн хөнгөн үйлдвэрийн цогцолборыг Эмээлтийн шар хөцийн хоолой-д 160 га газар бүтээн байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ төслийн хүрээнд  2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А139 захирамжаар 15 жилийн хугацаатай ЭХҮҮТП –д эзэмшүүлсэн.

Эх сурвалж: ЭХҮҮТП

2020.07.10

Сэтгэгдэл бичих