Титмийн зар

Eng
>

УИХ-ын 8 дахь удаагийн сонгууль 2020 оны 6 дугаар сард ээлжит удаагаа тохиож орон даяар сонгуулийн сурталчилгаа идэвхижэн, хүн бүр дор бүрнээ улс төржсөн цаг үед Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн Үйлдвэрлэл Технологийн Парк /ЭХҮҮТП/-ийн ОНӨТҮГ-ын хамт олны ажил ид өрнөж, Дэлхийн Банк /World bank/ болон Германы хөрөнгө оруулалтын зөвлөх /KPB Consulting/-тай хийх ахисан шатны уулзалтад амжилттай бэлтгэн оролцлоо.
Уулзалтын үр дүнд Дэлхийн банк 200 сая ам.долларын хөрөнгийг ЭМЭЭЛТИЙН ҮТП-ийн Эдийн засгийн өгөөжийн судалгаа, Байгаль орчний нөлөөллийн судалгаанд зориулж буцалтгүйгээр олгохоор болсон бөгөөд судалгааны байгууллагаар БНЭАУ-ын судалгааны баг шалгарч ажилаа эхлүүлээд явж байгаа бол Германы хөрөнгө оруулалтын зөвлөх байгууллагаар дамжуулан АНУ-ын Нью Йорк хотод байрлах Ардморе Капитал хөрөнгө оруулалтын байгууллага нь Эмээлтийн төслийн бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлж, хамтран ажиллах сонирхолоо илэрхийлээд байна.
Санхүүжилтийн асуудал нь нааштай шийдэгдэж байгаа тул эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл техкнологийн паркийн ажил нь гарааны зурхайгаас хурдлан гарах цаг нь ойртож байна.

Эх сурвалж: ЭХҮҮТП

2020.07.10

Сэтгэгдэл бичих