Титмийн зар

Eng
>

Огноо: 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр

Нэр: Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн Үйлдвэрлэл, Технологийн Паркийн төслийн магадлалын шинжилгээ, байгаль орчны үнэлгээг” боловсруулах ЭХҮҮТП-2020/01/15 дугаар бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой, тусгай зөвшөөрөл бүхий холбогдох хуулийн этгээдүүдийг урьж байна.

Зорилго: Төслийг дэлхийн банк санхүүгийн байгууллагын шаардлагад нийцүүлэн боловсруулах.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлт гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50 000 төгрөгөөр худалдаж авна.

Төлбөрийг Нийслэлийн төрийн сангийн 100 200 051 098 тоот дансанд тушаана.  Дансны нэр ЭХҮҮТПОНӨТҮГ

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тусгай шаардлага:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.6.6-д заасан тусгай зөвшөөрөлтэй байх.
  • Гадаадын этгээд оролцох эрхтэй.
  • Тендерт оролцогчдод давуу эрх олгоно. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.1.2 заалт”

Үнэлгээний хороо нь шаардлагатай бол шаардсан мэдээлэл холбогдох гэрээ нь хууль болон тендерийн баримт бичгийн шаардлагад нийцэж буй эсэх талаар тодруулга авах биечлэн танилцах эрхтэй.

Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Түншлэгч нь үндсэн компанийн шаардах материалтай ижил материал ирүүлнэ.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 01 дүгээр сарын 24 –ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 02 дүгээр сарын 14-ны өдрийн 10:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот-15120, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо,
Сүхбаатарын гудамж, 8/5 байр Пийс төв, 3-р давхарт, 306 тоот.

Утас: 7711-7011, 7010-0711

Холбоо барих ажилтан: Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга М.Нямдаваа

Утас: 99818805, 98808301

И-Мэйл хаяг: nymdavaa1997@gmail.com

Сэтгэгдэл бичих