Титмийн зар

Eng
>

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын ерөнхий танилцуулга

2000 оноос үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэж өнөөгийн байдлаар Улаанбаатар, Дархан хотод арьс шир боловсруулах 34 үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 100 гаруй жижиг, дунд үйлдвэрүүд нийслэл, аймаг орон нутагт ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд Арьс ширний үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх төсөл боловсруулж, төр засгийн дэмжлэг авч, хэрэгжүүлсний үр дүнд нааштай үр дүн гарч байна.

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын дэмжих, сэргээн хөгжүүлэх чиглэлээр дараах эрхзүйн баримт бичгүүд боловсруулагдсан. Үүнд:

Түүхий эд бэлтгэл. Эдгээр шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2015 оны 12 дугаар сарын 1-ний байдлаар 53 төсөлд 80 тэрбум ₮

зээл олгож,

  • 2013 онд 29811 малчин, 2.7 тэрбум төгрөг,
  • 2014 онд 57620 малчин, 9.6 тэрбум төгрөг,
  • 2015 онд 44801 малчин, 8.2 тэрбум төгрөг,
  • 2016 онд 64255 малчин, 12.7 тэрбум төгрөг,
  • 2017 онд 77995 малчин, 14.6 тэрбум төгрөгийн урамшууллыг тус тус олгосон.

Журмын дагуу 2018 онд арьс ширээ үйлдвэрт нийлүүлсэн малчдын урамшууллын асуудлыг шийдвэрлүүлэхээр хүлээгдэж байна.

Малын генетик нөөцийн тухай, Малын эрүүл мэндийн тухай хуулиудын дагуу түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах чиглэлээр сум бүрт арьс ширэнд анхан шатны чанарын хамгаалалт хийх тордолтын цехүүдийг байгуулах төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: Монгол Улсын статистикийн эмхэтгэл 2018

Үйлдвэрлэл. Арьс ширэн бүтээгдэхүүний гол нэр төрлийн бүтээгдэхүүний 2018 оны үйлдвэрлэлийг өмнөх онтой харьцуулбал: Хром, булигаар 80.1 мянган м2-ыг үйлдвэрлэсэн нь 71.7 мянган м2 буюу 9.5 дахин, улны шир 7.4 тонныг үйлдвэрлэсэн нь 2.0 тонн буюу 36.1 хувиар, савхин цүнх 39.3 мянган ширхгийг үйлдвэрлэсэн нь 30.5 мянган ширхэг буюу 4.5 дахин, савхин гутал, ботинк 40.5 мянган хосыг үйлдвэрлэсэн нь 1.3 мянган хос буюу 3.3 хувиар өссөн. Харин шевро 1.0 мянган м2-ыг үйлдвэрлэсэн нь 2.9 мянган м2 буюу 74.9 хувиар, савхин цамц, пиджак 208 ширхгийг үйлдвэрлэсэн нь 372 ширхэг буюу 64.1 хувиар, савхин дээл, хүрэм 12.6 мянган ширхгийг үйлдвэрлэсэн нь 13.6 мянган ширхэг буюу 52.0 хувиар, нэхий дээл 9.9 мянган ширхгийг үйлдвэрлэсэн нь 8.0 мянган ширхэг буюу 44.8 хувиар буурчээ.

Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гол нэр төрлөөр

УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолын дагуу “Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд” олгосон хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийн үр дүнд арьс ширний салбарын үйлдвэрүүд хөнгөлөлттэй зээл авч техникийн шинэчлэлт хийснээр боловсруулах үйлдвэрийн техникийн шинэчлэлтийн түвшин 40 гаруй хувиар нэмэгдэж, арьс ширний гүн боловсруулалтын түвшин сүүлийн жилүүдэд 20 гаруй хувиар нэмэгдэв.

Гүн боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийн худалдан авалт ба гүн боловсруулалтын түвшин

Эх сурвалж: Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо 2019 он

 

Сэтгэгдэл бичих