Титмийн зар

Eng
>

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Болсон явдлыг эргэн сануулбал Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн эрэгтэй ажилтан сорох хоолой цэвэрлэх үед лагаас гарах метан хий алдагджээ.

Хорт хийд нийт есөн ажилтан хордсон юм. Амиа алдсан ажилчид хий алдсан хэсгийг чангалах явцдаа хордож 30-35 насны дөрв

өн хүн газар дээрээ нас барсан. Харин таван хүн хордлого тайлах эмчилгээг Цэргийн төв эмнэлэгт хийлг

эсэн.

Тэгвэл маргааш Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Ус сувгийн удирдах газартай хамтран хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хурал зохион байгуулна.

Японы хууль эрхзүйн орчин, тогтолцоо болон Токио хотын ус суваг, ариутгах татуургын газрын үйл ажиллагаа, арга туршлагыг танилцуулах юм.

Тус семинар Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламжийн инженер техникийн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээ болон ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой. Семинарт Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико, УСУГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү, Токио хотын ус суваг, ариутгах татуургын газрын инженер Ямада Кинжи болон хоёр талын холбогдох мэргэжилтнүүд

оролцов.

Сүүлийн жилүүдэд дээрх хоёр байгууллага усны салбарт хамтран олон тооны төсөл хэрэгжүүлсэн. Энэ удаа УСУГ-аас ЖАЙКА-тай хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьсны дагуу Токио хотын Ус суваг, ариутгах татуургын газрын инженер техникийн ажилтнуудыг оролцуулсан семинарыг зохион байгууллаа.

Семинар нь тус салбарын инженер техникийн ажилтнуудыг эрсдлээс хамгаалах, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг ур чадвараа дээшлүүлэх боломжийг олгох утгаараа ихээхэн ач холбогдолтой юм.

Эх сурвалж:  http://gogo.mn/r/xk57m

 

Сэтгэгдэл бичих