Титмийн зар

Eng

Та бүхнийг паркийн бүтээн байгуулалтын ажлын дараах төслүүдэд хөрөнгө оруулж хамтран ажиллахыг урьж байна.

Паркийн төслүүд:
Төсөл 1. Цэвэрлэх байгууламж

Хүчин чадал:
• Хоногт 20 000м3 үйлдвэрийн болон болон ахуйн ус цэвэрлэх хүчин чадалтай/
• Цэвэршүүлсэн усаа дахин ашиглах,
• Лагийг дахин боловсруулах технологитой.
Үйлчлэх хүрээ:
1. Паркийн /үйлдвэрлэл, суурьшил/-үйлдвэрлэлийн болон ахуйн усны бохирдол
2. Ахуйн усны бохирдол: Нийт 6000 орчим өрх /Парк орчмын Эмээлт тосгоны одоогийн болон шинэ суурьшлын 16, 22 байршлын оршин суугчид, Эмээлт Аргалант хотын өрх/ тус тус цэвэрлэнэ.

Төсөл 2. Дулаан цахилгааны станц

Хүчин чадал:
Дулаан-70 МВт
Цахилгаан-42МВт
Уур-70 тн/ цаг
Үйлчлэх хүрээ, хэрэглээ
1. Паркийн үндсэн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн бүс
2. Паркийн парк орчмын суурьшлын бүсийн нийт 6000 өрх /паркийн суурьшлын бүс-1650 өрх, Эмээлт тосгоны одоо болон шинээр суурьшлын өрх-1100, Эмээлт Аргалант хотын 3000 орчим өрх/-ийн дулаан, цахилгаан хэрэглээний халуун усаар хангана.

Төсөл 3. Инженерийн шугам сүлжээ

Паркийн гаднах Инженерийн шугам сүлжээ:
Цэвэр усан хангамж: Хүй долоон худаг Туул голын ай сав газраас 14 км Цэвэр усны шугам татах, гүний 4 худаг;
Технологийн усан хангамж: Туул голын сав газраас 7км усны шугам татах, гүний 6 худгийн барилга барих;
Гадна цахилгаан хангамж: Сонгино дэд станцаас 110кв-ын агаарын шугам, 110/35/10кв 2*40МВа чадалтай дэд өртөө
Парк доторх Инженерийн шугам сүлжээ:
Усан хангамж: Цэвэр усны шугам 2*1000мкб багтаамжтай усан сан, 2-р өргөлтийн насосны станц, 50-400мм -ийн голчтой шугамууд ба гол шугам 6000 у.м салбар шугамын урт 7800 у.м;
Ариутгах татуурга: Ариутгах татуурга бохир усны өөрийн урсгалын шугам нь 150-500мм голчтой 5300 у.м, угсармал төмөр бетон худгууд ф1000-105 ширхэг байна;
Цахилгаан хангамж: 10кВ-ын хуваарилах байгууламж 8 ширхэг, 10/0.4 кВА-ын хүчдэлтэй 2*630кВА-ын хуваарилах байгууламж 7ширхэг, 2*800кВА-ын хуваарилах байгууламж 2ширхэг, 2*250кВА-ын хуваарилах байгууламж 1ширхэг тус тус төлөвлөгдсөн;
Уур хангамж: Нийт уурын шугамын урт 1 км, шугамын голч ф400 мм, шугамын даралт 8 ата, үйлдвэрт өгөх уурын температур +250-аас +300 градус температуртай байна .

Төсөл 4. Авто зам

• Гол гудамж 1 зэрэг -28м өргөн, 12 км урт
• Туслах гудамж зам 1 зэрэг– 14 м өргөн, 11 км урт
• Нутаг дэвсгэрийн гол зам-9 м өргөн, 9.1 км урттай
Нийт замын урт-32.1 км

Төсөл 5. Төмөр зам
• 13 км өргөн цариг бүхий төмөр зам,
• Төмөр замын өртөө,
• Төмөр замын зөрлөг

Төсөл 6. Холбоо
• 22.3 км ш/кабель, MSAN 4000/

Төсөл 7. Үерийн далан, суваг шуудуу
• 4 км шороон далан бүхий төмөрбетон үер усны байгууламж
• 7.3 км урттай хашаа

Төсөл 8. Технологийн төв, Паркийн захиргаа
• Технологийн төв 2 давхар 4000 м2 талбай бүхий барилга, /лаборатори, туршилтын цех…/
• Паркийн захиргаа 3 давхар, 1893 м2 барилга

Төсөл 9. Паркийн доторх тохижилт
160 га талбайд явган хүний болон авто замын гэрэлтүүлэг,
48 га талбайд гацуур, шинэс, нарс, жигд, дагуур тэрэлж, монос, хайлаас, монгол бургас, өрөл зэрэг шилмүүст болон навчит мод ургамал тарьж ургуулах.
Авто замын дагуух явган хүний бүтээн байгуулалт

Төсөл 10. Үйлдвэр, агуулах
Үйлдвэр:
• Боловсруулах үйлдвэрүүд-20
• Бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрүүд
• Хаягдал боловсруулах үйлдвэрүүд
• Дэмжих үйлдвэрүүд
Агуулах:
• Түүхий эдийн нэгдсэн агуулах
• Химийн бодисын агуулах
• Бэлэн бүтээгдэхүүний агуулах
• Гаалийн агуулах

Төсөл 11. Суурьшлын бүс
• 1800 айлын орон сууц,
• 200 хүүхдийн багтаамжтай 2 цэцэрлэг
• 1400 сурагчийн багтаамжтай сургууль,
• 50 ортой эмнэлэг, амбулатор, стационарийн үйлчилгээтэй эмнэлэг
• Худалдаа үйлчилгээний төв, соёлын төв
• Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн хэсэг…

Төсөл 12. Суурьшлын дэд бүтэц
• Усан хангамж– Цэвэр усны шугам 50-400мм -ийн голчтой шугамууд ба гол шугам 2000 у.м салбар шугамын урт 1700 у.м;
• Ариутгах татуурга-бохир усны өөрийн урсгалын шугам нь 150-500мм голчтой 800 у.м, угсармал төмөр бетон худгууд ф1000-25 ширхэг байна;
• Цахилгаан хангамж-10/0.4 кВА-ын хүчдэлтэй 2*630кВА-ын хуваарилах байгууламж 9 ширхэг, 2*800кВА-ын хуваарилах байгууламж 1 ширхэг
• Дулаан хангамж: Гол хос шугамын урт 0,68 км. Дулааны ф500-ф200 мм –ийн голч бүхий гол шугам татаж, 4 ширхэг ДДТөвөөр дамжуулан үйлдвэрийн барилга болон орон сууцны хорооллыг хангах;
• Авто зам-2 км

Сэтгэгдэл бичих