Титмийн зар

Eng
>

Нийслэлийн 380 жилийн ой, Үйлдвэрлэл Технологийн Паркууд байгуулагдсаны 5 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ХХААХҮЯ, УУХҮЯ,  Улаанбаатар Хөгжлийн Корпораци, Үндэсний Хөрөнгө Оруулалтын газар, Нийслэлийн Шинжлэх Ухаан Үйлдвэрлэл Инновацийн Газар,  Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн Үйлдвэрлэл технологийн парк, Налайх Барилгын Материалын Үйлдвэрлэл технологийн парк, Багануурын Үйлдвэрлэл технологийн парк-ийн төлөөллүүд оролцсон “ Үйлдвэрлэл, Технологийн Паркуудын өнөөгийн байдал тулгамдсан асуудал ба гарц шийдэл” хэлэлцүүлэг  Нийслэлийн нутгийн захиргааны 5-р байр, 1-р давхар хурлын зааланд 2019 оны 11-р сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү хэлэлцүүлгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн Инноваци, Технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат нээж үг хэлсэн бөгөөд Салбарын хөгжилд төр үйлдвэрлэгч байгууллагын эрх үүрэг, хамтын ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлын явц, салбаруудын өмнө тулгамдаж байгаа асуудлууд гарц шийдэл, хөрөнгө оруулалтын орчин, салбаруудын мэдээллийг олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулж хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож санал бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлгийн гол зорилго Паркуудын бүтээн байгуулалт, үйл ажиллаагааны явцыг танилцуулж, цаашдын чиг хандлагыг тодорхойлон тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх гарц шийдлийн талаар хэлэлцэх мөн талуудын хамтын ажиллагааг уялдуулах, төр, хувийн хэвшил, паркуудын хамтын ажилагааг дэмжихид оршино.

Хөрөнгө оруулалтын орчин, хөнгөн үйлдвэрийн талаар төрөөс баримталж буй бодлого, чиглэл, хууль эрх зүйн орчин, олон улсын төсөл хөтөлбөрүүд, паркуудын өмнө тулгамдаж байгаа асуудлын хүрээнд илтгэлүүд тавигдаж оролцогсод  санал бодлоо хэлэлцэж, хэлэлцүүлгийн үр дүн, шийдлийг  ЭХҮҮТП-ийн дарга Ц.Байгалмаа  дүгнэж танилцууллаа.

Хэлэлцүүлэг зохион байгуулагч: “Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн Үйлдвэрлэл Технологийн парк” ОНӨТҮГ

Үйлдвэрлэл Технологийн Паркууд байгуулагдсаны 5 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Сэтгэгдэл бичих