Титмийн зар

Eng
>

ХХААХҮЯ, ЖАЙКА-н Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулсан семинар Монгол-Японы төв, Их танхимд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа.

Семинарт ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын газрын дарга Батхүү, ЖАЙКА-н Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико, Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын газрын мэргэжилтэн, “Ямагүчи Сангёо” ХХК захирал Ямагүчи, JICA мэргэжилтэн Накамүра Ко, ЭХҮҮТП, Хувийн хэвшлийн байгууллага, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцов.

Энд “Ямагүчи Сангёо” ХХК захирал Ямагүчийн илтгэлийг онцлоход арьс ширийг Рассети идээлэх технологийг ашиглан боловсруулж савхины бренд хөгжүүлэх суурь судалгааны ажил амжилттай болж цаашид “Mony” гэсэн савхин эдлэлийн бренд гаргаж Японы зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.  Рассети идээлэх технологийг арьс шир боловсруулах  “Монгол шивро” ХХК, “Мон-Ирээдүй” ХХК-д  туршилт судалгааны ажил хийгдэж байна.

Мөн 2020 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхлэх “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ (value chain)  мастер төлөвлөгөө төсөл”-ийн талаар JICA байгууллагын төлөөлөгч танилцууллаа. Уг төсөл 2022 оны 12 дугаар сар дуустал 3 жил үргэлжлэх юм байна.

2019 оны 10 сарын 22-ны өдөр

Нийтэлсэн: И.Оюунчимэг

Сэтгэгдэл бичих