Титмийн зар

Eng
>

Монгол Улсад Хөнгөн үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээний  хүрээнд  салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид, Үндэсний хөгжлийн газар, МХЕГ, ТЕГ, ГЕГ, ЭХҮҮТП-ийн төлөөллүүд оролцсон “Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, салбарт тулгамдаж буй асуудлууд ба гарц шийдэл”  хэлэлцүүлэг ХХААХҮЯ-ны хурлын их танхимд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү хэлэлцүүлгийн ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан нээж үг хэлсэн бөгөөд “Бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт орон нутгийн хөгжил, урт хугацааны хөгжлийн бодлого 2020-45 он,  Арьс ширний салбарт төрөөс баримталж буй бодлого,  Арьс ширний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага,  Инженерийн салбарын шинэчлэлийн бодлого, Арьс ширний үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашигт хийсэн судалгаа, Салбарын хөгжилд төр- шинжлэх ухаан- үйлдвэрлэгч байгууллагын үүрэг, хамтын ажиллагаа”, ЭХҮҮТП-ийн ажлын явц сэдэвт үндсэн илтгэлүүд тавигдаж оролцогсод илтгэлүүдтэй холбоотой санал бодлоо солилцож хэлэлцүүлэгт идэвхтэй оролцов.

Хэлэлцүүлэгээс гарсан шийдвэрийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болох Хөнгөн үйлдвэрийн салбарын улсын зөвлөлгөөнд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Сэтгэгдэл бичих