Титмийн зар

Eng
>

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 сарын 18-ны өдрийн А/962 дугаар захирамжаар байгуулагдсан” Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг Улс, нийслэлийн төсөв гадаадын зээл тусламжаар эхлүүлэх талаар судалж санал боловсруулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх” үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр буюу 2019 оны 10 сарын 04-ны өдөр анхны хурлаа хийлээ.

Хурлаар паркийн ажлыг эрчимжүүлэх, харьяа яамдууд парктай холбоотой дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлүүлэх талаар хийгдэж буй ажлуудын талаар болон хөрөнгө оруулалтыг концессоос бусад нөхцөлөөр шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцлээ.

Хуралдааны төгсөлд ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын Инноваци технологийн асуудал асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат ажлын хэсгийн гишүүн бүр холбогдох ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих