Титмийн зар

Eng
>

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” хэлэлцүүлэг 2019 оны 6 дугаар сар 7-ны өдөр Төрийн ордоны 1-р давхарын хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө.

“Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд”хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БОАЖЯ-ны сайд Н. Цэрэнбат, ХААХҮЯ-ны сайд Ч.Улаан, БХБЯ-ны сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүд, Усны шинжилгээ судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн доктор, судлаачид оролцсон.

Хэлэлцүүлгийн үеэр дэлхийн улс орнууд гадаргын усыг их хэмжээгээр ашигладаг боловч манай улсад гүний усаа их хэмжээгээр ашиглаж байгаа нь 2040-2050 он гэхэд ундны усны хомсдол бий болгох эрсдэл бий болоод байна гэж эрдэмтэн судлаачид үзэж байлаа.

 

Сэтгэгдэл бичих