Титмийн зар

Eng
>

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЛБАНААС ЗАРЛАСАН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

Улаанбаатар хот 2015 оны 4 дүгээр сарын 15
Зарлагдсан ажлын байр :
1. Хүний нөөцийн менежер
2. Дулааны цахилгаан станцын инженер гэсэн хоёр ажлын байранд сонгон шалгаруулалт явуулахаар зарлагдсан.
Зарыг хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр 2015 оны 4 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн 10 хоног тасралтгүй явууллаа.
ҮҮНД :
1. Сонин
• Өнөөдөр сонин
• Нийслэл таймс

2. Мэдээлэлийн сайт
• unegui.mn
• zar.mn
• zarraz.mn
• myzar.mn
• zarmedee.mn

Зарын дагуу

1. Хүний нөөцийн ажилтаны ажлын байранд – 12 иргэн
2. Дулааны цахилгаан станцын инженер ажлын байранд- 5 иргэн санал ирүүлсэн байна.

Сонгон шалгаруулалтыг 3-н үе шаттайгаар явуулав.

1. Анхны ярилцлагад урих – Үйл ажиллагааны албаны дарга
2. Дунд шатны ярилцлага – Байгууллагын ахлах мэргэжилтэнгүүд
3. Дээд шатны ярилцлага – Байгууллагын даргын зөвлөлийн хуралд оролцуулж шийдвэрлэх

Сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулж танилцуулсаны дагуу Байгууллагын даргын зөвлөлийн хурлын шийдвэр гарч

1. Хүний нөөцийн ажилтанг сонгон шалгаруулав
2. дулааны цахилгаан станцын инженерийн зарыг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЛБА

Сэтгэгдэл бичих