Титмийн зар

Eng
>

УСУГ-ын харъяа урьдчилсан цэвэрлэх байгууламжийн бохир усыг цэвэршүүлэх Монгол-Японы хамтарсан төслийн үр дүнгийн үзүүлэн туршилт, хэлэлцүүлэг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Цөмийн энергийн комиссын ажлын албаны байранд боллоо.

Дээрх үйл ажиллагааг Ц.Баатар /ScD, эдийн засагч-олон улс судлаач ШУА-ОУС/ удирдан явууллаа.Төслийн туршилт судалгааны үр дүнг төсөл хэрэгжүүлэгч “Дуртмал ус”ХХК-ий захирал Г.Ариунаа /докторант/ танилцуулав.

УСУГ-ын харъяа урьдчилсан цэвэрлэх байгууламжийн бохир усыг цэвэршүүлэх Монгол-Японы хамтарсан төслийн үр дүнгийн үзүүлэн туршилт, хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, НИХ тэргүүлэгч Ц.Байгалмаа, Япон улсын “Altech-lndonesia” ХХК захирал Ичиро Уэсака, “Japan Thread” ХХК, “Ylex” ХХК-уудын төлөөлөл, Хими,хими технологийн хүрээлэн,Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,Хот суурин газрын ус хангамж,ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл, ШУТИС, УСУГ,АШҮХ, “Эмээлт хөнгөн үйлдвэрийн,үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын төлөөлөл оролцов.

Нийтэлсэн: И.Оюунчимэг

Сэтгэгдэл бичих