Титмийн зар

Eng
>

Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, барилга байшингийн дулаалга, агаар цэвэршүүлэгч, сайжруулсан түлш, халаалтын зуух зэрэг бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг болон зохион бүтээсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хамруулсан агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөө үзүүлэхүйц шинэ дэвшилтэт техник, технологийг иргэд, олон нийтэд сурталчилан таниулах зорилго бүхий “Бид нэг агаартай” байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэн 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Тус үзэсгэлэнд Нийслэлийн үйлдвэр инновацийн газар, Багануурын үйлдвэр технологийн парк, Налайхын барилгын материалын парк, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк  болон 12 төрийн байгууллага, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 50 орчим аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд оролцож байна.

Сэтгэгдэл бичих