Титмийн зар

Eng
>

Дэлхийн дэвшилтэт техник, технологийг эх орондоо нутагшуулж, Монгол хонины ноосноос ноолуурлаг ширхэгийг ялган, Австрали ноостой өрсөлдөхүйц ноосон болон ноолуурын холиотой пальто, бусад бүтээгдэхүүнийг Монголдоо анх удаа худалдаалах “Могол” брэндийн нээлтийн үйл ажиллагаа (2018.09.29) Улсын Их дэлгүүрийн 2 давхарт боллоо.

Хонины ноос нь халуунд сэрүүн, хүйтэнд дулаан, хөлс, чийгийг гадагшлуулдаг, эдэлгээ сайтай байгалийн гаралтай түүхий эд. Могол Ноос ХХК 2017 оноос эхлэн судалгаа туршилт хийн, Монгол хонины нарийн ноосноос ноолуурыг ялган авч, нарийн утас ээрч, даавуу нэхэн, хонины ноосон пальто үйлдвэрлээд байна. Ийнхүү боловсруулалтын түвшин өндөр, зөөлөн чанартай, бүрзийлтгүй технологийг амжилттай гарган авч, пальтоны оёдлын үйлдвэрээ Япон, Итали, Солонгос, Хятад, Хонгконгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр өргөтгөн шинэчилж, 200 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Нээлтийн ажиллагаанд ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, ерөнхий захирал Ч.Эрдэнэбат нар оролцсон юм. Энэ үеэр брэндийн танилцуулга, загварын шоу болсон.

2018 оны 10 дугаар сарын 01

Эх сурвалж:http://mofa.gov.mn

Сэтгэгдэл бичих