Титмийн зар

Eng
>

 “ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРК” ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАРT ЗАРЛАЖ БУЙ ДУЛААНЫ ИНЖЕНЕР АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА.

АЖЛЫН БАЙР:        Дулааны инженер

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:

Дулаан хангамж, бүтээн байгуулалтын тооцоо судалгаа, тоног төхөөрөмжийг судлан зөвлөгөө өгөх, тэдгээрийн ажиллагаа, засвар үйлчилгээний ажлыг удирдан явуулах, зөвлөх, тодорхой материал, бүтээгдэхүүн болон үйл ажиллагааны технологийг судлах;

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Дулаан сантехникийн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн
  • Англи хэлний ярианы болон бичгийн анхан шат болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Зураг төслийн autocad програм дээр ажиллах чадвартай байх;
  • ХАБ-ийн талаар мэдлэгтэй
  • Үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;
  • Өөрийгөө илэрхийлэх болон харилцааны соёлтой байх;
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах;

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Компьютерийн хэрэглээний програмыг эзэмшсэн байх;
  • Эерэг зөв хандлагатай байх;
  • Шинэ санаа дэвшүүлэн ажиллах чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Төлөвлөгөө, тайлан гаргах, бичиг баримт боловсруулах чадвартай;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ:

  • Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
  • “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын албан тушаалын сонгон шалгаруулалтад орох иргэдийн материалыг Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Peace Building 304 тоотод хүлээн авна.

БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ:

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх, мэргэшсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг /диплом, сертификат/ эх хувийг хуулбарын хамт;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;

 МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар  70100711,77117011 /ажлын цагаар/ утсаар холбогдож мэдээлэл авч  болно.

Анкет авах хугацаа: 2018 оны 09 сарын 05-өдрөөс 2018 оны 09 сарын 28-ны өдрийг хүртэл

ЖИЧ: Бүрдүүлэх материалын иж бүрдэл дутуу тохиолдолд хүлээн авахгүйг анхаарна уу.

 

Сэтгэгдэл бичих