Титмийн зар

Eng
>

 Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO)-ын “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбоотой хамтран зохион байгуулж буй “Арьс шир-үйлдвэрлэл” олон улсын сургалт, уулзалт 2018 оны 5-р сарын 25-ны өдөр ХХААХҮ яамны 1-р давхарын хурлын танхимд боллоо.

НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (НҮБАҮХБ / UNIDO) нь Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хамтран “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг Европын холбооны санхүүжилтээр 2018 оны 3-р сараас эхлээд байгаа юм. Уг төсөл нь Монгол Улсад мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүний дотроос арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний экспортын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой бөгөөд 2020 оны 1-р сар хүртэл үргэлжлэх юм.

Сургалт, уулзалтад ХХААХҮЯ, Олон улсын зөвлөх, Арьс ширний ОУ Зөвлөлийн итгэмжлэгдсэн Аудитор М.Висванатан, НҮБАҮХБ-ын “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих”төслийн зохицуулагч, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээн, УСУГ, ЭХҮҮТП, МАШҮХ, Арьс ширэн бүтээгдэхүүн үйлвэрлэгчид оролцов.

Мэдээ бэлтгэсэн:И.Оюунчимэг

Сэтгэгдэл бичих