Титмийн зар

Eng
>

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг “Их цэвэрлэгээ 90 минут” уриан дор 2018 оны 04 сарын 21-ны өдөр  зохион байгуулагдлаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн харьяа газар, агентлагуудын 3296 төрийн албан хаагч, хог хаягдал дахин боловсруулах 16 үйлдвэрийн төлөөлөл, ЕБС-ийн эко клубын сурагчид, мото спорт болон автомашины клубын дэмжигчид оролцсон.Уг их цэвэрлэгээнд “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын нийт ажилчид хамрагдаж Зайсангийн гүүрнээс зүүн тийш Туул гол дагуу Сэргээн засах төв хүртэл цэвэрлэлээ.

Мэдээ бэлтгэсэн. О.Нямбаяр

Сэтгэгдэл бичих